Товч танилцуулга

 

Сарлаг тэмээний санг 1992 онд ноён Профессор,Шинжлэх ухааны доктор Еүрген Х. Ленш (1925-2011) анх байгуулжээ.

Энэхүү сан нь иргэний хуулийн дагуу бие даасан сан  бөгөөд түүний төв D-25361 KREMPE/ Holstein-д байрладаг.

 

Сангийн эрхэм зорилго бол шинжлэх ухааныг дэмжих нь.

Азийн уулархаг бүсэд амьдардаг 15 сая орчим гэрийн тэжээмэл сарлаг, нэн ховордож буй 15000 орчим зэрлэг сарлаг, 500 000 гаруй 2 бөхт уулын тэмээ, мөн устаж үгүй болох аюулд тулгараад байгаа 300-800 орчим хавтгайн талаарх мэдээ, мэдээллийг судалгаа, шинжилгээний ажлын үндсэн дээр гарган тодорхойлох нь сангийн гол зорилго юм. Түүнчлэн төв азийн 2500-гаас 6000 метрийн өндөрт орших 119 сая га орчим газар амьдардаг хүмүүсийн амьжиргаа нь бүхэлдээ сарлаг, тэмээний  аж ахуй эрхлэснээр оршин тогтнодог учраас  тэдний мал аж ахуй эрхлэлт, хээлтүүлгэ, малын эрүүл мэндтэй холбоотой асуудлуудыг Сарлаг-тэмээний сан онцгойлон анхааралдаа  авч үздэг. Тэд ажлын хүч, сүү, мах, хувцас, малын хатаасан бааснаас ялган авсан энергээр хангахад маш идэвхтэй оролцдог.

 

Саннилээд хэдэн зүйлүүдийг дэмжихийн зэрэгцээ доорх зүйлүүдийг илүүтэйгээр дэмждэг.

 

1. Судалгаа, шинжилгээнд зориулсан тэтгэлэг

2. Докторт суралцах тэтгэлэг

3. Шинжлэх ухааны зөвлөгөөг зохион байгуулах

 

Сарлаг, тэмээний сан нь  олон нийтийн эрх ашгийг эн түрүүнд тавьдаг, ашгийн бус байгууллага юм.

 

Сангийн зөвлөл

Сангийнтэргүүн Профессор e.h. (RC) Др. Хорст Гайлхаузен
D-51429 Bergisch Gladbach

Сангийн орлогч дарга, санхүү хариуцсан захирал Райнхолд Шак       

D-25524 Itzehoe  

Проф.Др. Жорж Ерхардт, Hapийн бичиг
D-35390 Gießen

Др. Памела Бургер
A-1160 Wien

Проф.Шинжлэх Ухааны Доктор, Др Хайнер Ниман

D-31535 Neustadt/Mariensee

Хамтран ажиллагч Проф. Др. Жианпинг Ву

Хятадын Гансү мужийн Ланзхоу хот